“И-Монгол академи” УТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран Хүүхдийн Стрептококкийн халдвар эрт илрүүлгийн шинжилгээний хариу авах үйлчилгээг цахимжууллаа.
Хүүхдийн Стрептококкийн халдварыг эрт илрүүлж эмчилгээнд хамруулснаар ирээдүйд үүсэж болох Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөл, зүрхний олдмол гажигаас сэргийлэх, эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.
Үйлчилгээ авах заавар:
Эерэг хариу:
Эерэг хариу гарсан тохиолдолд харьяа өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хандаж шаардлагатай шинжилгээ, эмчилгээнд хамруулна.
Сөрөг хариу:
2 жил тутамд А бүлгийн стрептококкийн халдварын эрт илрүүлэгт хамруулна.
Шууд үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна