Удган Х.Батгэрэл: Хүн ер нь уух гэж байгаа өдөр, цаг, хүнээ маш сайн харах хэрэгтэй

Х.Есү
Өчигдөр 08 цаг 58 минут

Бид энэ удаагийн ярилцлагын нэвтрүүлгээрээ удган Х.Батгэрэлтэй ярилцлаа. 

Түүний хувьд Монголчуудад хамгийн их тулгамдаад байгаа асуудлын хүрээнд бидэндтэй цөөн хором ярилцсан юм. 

Х.Батгэрэл: "Архидалт гэдэг нэг юм байна. Дэвтэнэ, бузартана гээд л олон асуудал бий дээ. Манай Монголчууд чинь ерөөсөө л архинд их дуртай юм байна лээ. 

Нэг хүн орж ирлээ. Нэг хундага тулгаад уучихъя. Эсвэл ажил хамт олноороо гарч байгаа юм чинь тав дахь өдөр болгон гаръя гээд л гараад явчихдаг. 

Хүмүүс архи уухдаа цаг өдрөө хардаггүй. Уух гэж байгаа хүнээ хардаггүй.  Жишээ нь уух гэж байгаа хүн дунд чинь дэвтчихсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө дэвтэй хүнтэй чинь тулгаад уулаа. Тэгээд л байхгүй. Хүн ерөөсөө өөрийгөө захирч чадахаа байдаг. За уу уу гэдэг дон гэж нэг юм байгаа.  Яг үнэндээ тэрийг дэв гэж ярьдаг.

Яг ингээд хэлэхэд нэг жижигхэн нөхөр биед чинь наалдчихна. Ядраад туйлдчихсан, ажил төрөл ихтэй байгаа дээр биеийнх нь гэрлэн бүрхүүл буюу аура нь цоороод ирэнгүүт тэр хүнд чинь нөгөө муу юмнууд наалдаад ирдэг. Тэгээд л наалдаад ирэхээр нь нөгөөхөө уу уу гээд л. Бүр цаанаасаа уумаар санагдаад л.

Манай Монголчууд чинь ер нь бол найрсаг улсууд шүү дээ. Юм л бол хоол цай идэж уу гээд л. Нэг юм гаргаж ирээд тавиад л. Юм гаргахгүй бол болохгүй ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар хандаад байдаг.

Нөгөө хүнээ хорлож байгаа үгүйгээ ч мэддэггүй. Архи бол яах вэ тааруулж уувал сайхан идээ ундааны нэг, хэтрүүлээд хэрэглэчих юм бол аюултай. Сархад савнаасаа бусдыг залгина гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр архины дэв бузрын асуудал маш их байна шүү" 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.112
    7 цагийн өмнө

    Архичдад зориулсан там

    Хариулах