МТҮП-аас Өргөө-2 кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гарлаа

Х.Есү
Өчигдөр 11 цаг 12 минут

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 2012 оноос хойш Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар өөрийн байрны талбайг нэг 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. 

Уг түрээсийн гэрээ 2022 онд дууссан ч Нью Тур Сафарис ХХК нь байраа суллаж өгөөгүй бөгөөд МТҮП-аас гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ. 

Харин өчигдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк өөрийн байраа буцаан авах нь зөв хэмээн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэжээ. Тодруулбал, Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарсан бөгөөд Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна