Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх улсын заан Б.Бат-Өлзий долоо даван түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Эм Си Эс групп, Богд Банк, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ий бөх, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.
Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Зоригтбаатар нар их шөвөгт үлдэв. Зохион байгуулагчид уг барилдааныг үзсэн үзэгчид дотроос азтан шалгаруулж, “Тоёота акуа” маркийн машинаар шагнасан байна.
Монгол улсын начин Идэшийн Мөнхбаатар нь Ховд аймгийн Чандмань сумаас төрөн гарсан 2 дахь улсын цолтон, Нийтийн тээврийн салбараас төрөн гарсан анхны улсын цолтон юм. Ховдын Чандманиас И.Мөнхбаатар начинаас гадна улсын заан Бямбадорж, Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын цолтнууд төрөн гарсан байдаг.
Э.Батмагнай начин Бөхийн өргөөнд хор барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтыг үзүүллээ. Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Чингэлтэй хайрханы хишиг барилдаан болж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Э.Батмагнай үзүүрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна