"Буян-Ухаа" орчимд "KFC"-гийн хүргэлтийн машины жолооч гарцан дээр хүүхэд мөргөсөн осол гарчээ.
Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Яармагийн замд Түгээлтийн Reowe Clever маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хүүхдийг гарцаар гарч байхад мөргөсөн зам тээврийн осол бүртгэгджээ.
Осолд өртсөн явган зорчигч хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна