Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнэ өмнөх Ерөнхий сайдуудыг бодвол улс орныхоо нийтийн эрх ашгийн төлөө байсан

Х.Есү
8 цаг 40 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал яригдаж байна шүү дээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалт энэ тэр гээд айхтар юм хийгээгүй. Би энэ талаар өөрт нь хэлж л байсан. Гэхдээ улс орныхоо үндсэн эрх ашиг дээр жишээлбэл Оюутолгой дээр, Онртэ гоулдын асуудал дээр гэдэг ч юм уу, эсвэл байгалийн баялаг дээр холбоотой асуудал дээр өмнөх Ерөнхий сайдуудыг бодвол улс орныхоо нийтийн эрх ашгийн төлөө байсан. 

Гэхдээ түүнээс дээрдэх үү? эсвэл бүр улаан луйварчин гараад ирэх үү гэдэг чинь аюул шүү. 

Яг Оюутолгойн гэрээг өөрчлөх гээд Онтрэ гоулдын асуудал яригдаж байхад ийм зүйл болж байна. Тэгэхээр Онтрэ гоулдын асуудал нь орж ирэхгүй болоод л. Тэгээд нь нөгөө хуучин хөрөнгө оруулалтын ашиггүй гэрээгээрээ явах болно" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.201
    7 минутын өмнө

    Пялдагадаж байна ш

    Хариулах
  • 66.181.189.78
    6 цагийн өмнө

    залуу сайд бусад сайдыг бодвол улс оронд ашигтай зүйл их хийсэн шүү 2028 он хүртэл байлгаж ажлыг хийлгэе

    Хариулах
  • 59.153.114.159
    6 цагийн өмнө

    Suudlaa og!!!

    Хариулах
  • 103.57.95.44
    7 цагийн өмнө

    Монголын баялагт эзэн суусан луйварчид төр засгийг унагаах гэж байгааг хууль хяналтын байгуулгууд мэдэрчил байгаа байх даа!!!

    Хариулах