УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа. Тэрбээр хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргахаар болсон асуудалтай холбогдуулан "МАН өөрсдөө хамтарсан Засгийн газарт байж чадахгүй болоод АН-ыг засгаас гаргаж байна. Төрийн дээр НАМ гарсны жишээ бол энэ. Анх хамтрахдаа гурван намын улс төрийн байгууллагууд хуралдаад шийдвэр гаргаж байсан. Одоо нэг намын бага хурлын гишүүд хуралдаад шийдчихэж байна. УИХ-ын гишүүдийн санал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр МАН-ын бага хурлын гишүүдэд ямар ч хамаагүй бололтой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна