Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 06 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгал, татварын багц хуулийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Уг шинэчлэлээр татварыг иргэдийн орлоготой уялдуулах, НДШ-ийг ажил олгогчид ээлтэй болгох зохицуулалтууд хийгдэх хүлээлттэй байгаа юм.  

Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Хурлын хэвлэлийн бага хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Засгийн газар эдгээр хуулийн төслүүдийг зургаадугаар сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байсныхаа дагуу хэлэлцсэн талаар мэдээлэл өгсөн юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна