Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл бороожуулалт хийж бөхчүүдээр ТУРШУУЛНА

М.Маралмичид
Өчигдөр 13 цаг 47 минут

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр Үндэсний их баяр наадамтай холбогдуулан, “Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвсэж байсан нөгөө зүлэг нь байгаа. Сүхбаатарын талбайгаас бас авчихъя гэхээр иргэд эндээ байх нь зүйтэй гэдэг зүйл ярьж байгаа. Монгол хоёр компани л зүлэг оруулж ирдэг юм байна. 

Тэрний нэгэнтэй нь баяр наадмын тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Улсын болон аймгийн цолтой бөхчүүдийг хиймэл бороожуулалт хийж туршилтын ажлыг бэлдэнэ. Бид нар байгалийн ногоон зүлэг болгоё гэж ярьсан. 

Гэвч баяр наадмаар морьтой хэд давхиад л шороогоор эргэчихдэг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн чинь орлого олохын тулд тоглолт авдаг зэрэг хүчин зүйлүүд байна. Зүлгийн хувьд хуучин үнэртдэг байсан, үнэртдэггүй, хальтардаггүй ийм байдлаар янзалж өөрчилж байгаа” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.136
    Өчигдөр

    Odoo buur buhchuud n turshiltiin amitan boloh ym bn , ter saltaa n zadarsan zaaniig avch turshiltandaa oruulj uz !

    Хариулах