Б.Мөнхсоёл: ХҮН намынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж, уучлал гуйж байна

Х.Есү
Өчигдөр 16 цаг 44 минут

Өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намаас гарч буйгаа мэдэгдсэн байдаг. 

Тэрбээр, өнөөдөр ХҮН намаас гарахгүйгээ мэдэгдэж, намынхаа гишүүдээс уучлалт гуйжээ. 

Б.Мөнхсоёл: “Сайн байцгаана уу ХҮН намын эрхэм гишүүд ээ. Юуны өмнө ХҮН нам тарах ёсгүй, харин засаглалаа эрс сайжруулах, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллах цаг нэгэнт болсныг өглөөхөн хэвлэлийнхэн энэ талаар асуухад хэлсэн билээ. 

Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр "Хэрэв зээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, дотоод ардчилалгүй бол ямар ч улстөрийн хүчин тарах ёстой"-г өөрийн нам дээр жишээлэн бухимдсандаа хэлсэн. Энэ үгийг хэлж ХҮН намынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж, уучлал гуйж байна.

Олон нийтэд ярьсан эдгээр асуудлыг би УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурал дээр олон удаа хэлж анхааруулж, арга хэмжээ авах тухай, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал болгож байсан боловч хүлээж авах зориг болоод хүсэл байсангүй. Мөн түүнчлэн намд дотоод ардчилалтай байж жирийн гишүүд үг хэлэх, шүүмжлэх, санал бодлоо хуваалцах орон зайгүй байгаа нь нам доторх үл ойлгоцол, зөрчлийг өдөөсөөр ирлээ.

ХҮН нам зөвхөн хэдэн дарга нарт үйлчлэх, тэднийг дээшээ гаргах гишгүүр шат байх ёсгүй. Харин ардчилал, ил тод байдал, сайн засаглалыг бий болгон улс эх орны хөгжлийг түүчээлэх улс төрийн хүчин байх ёстой” гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.79
    10 цагийн өмнө

    Gutamshigtai.

    Хариулах
  • 59.153.113.169
    21 цагийн өмнө

    zailaachee baliar avgai. tservershiltiin uuraa gargadag gazar ih hural bish shuu

    Хариулах
  • 103.212.117.245
    22 цагийн өмнө

    ХҮН намын мөн чанарыг таниулсанд баярлалаа. Танай намын олон удирдагч угаасаа нийтэд таалагддаггүй. Хуурамч дүр эсгэдэг гэж үздэг.

    Хариулах
  • 89.1.215.128
    Өчигдөр

    Medrel muutai oron garan avgai be? Helsendee baigaach

    Хариулах
  • 66.181.185.222
    Өчигдөр

    Уг нь хүн уурлаж бухимдах, ууж агсамнасан үедээ л үнэнээ хэлдэг гэдэг дээ. Мөн ам алдвал … гэж үг бий.

    Хариулах