МАН-ын Бага хурлыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

Х.Батсайхан
16 цаг 0 минутын өмнө

“Ардын хүч” ТББ-аас өнөөдөр МАН-ын удирдлагуудад Бага хурлыг яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлжээ.

МАН-ын Бага хурал бол намын төлөөллийн төв байгууллага бөгөөд намын дүрэм ёсоор Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх, мөн Засгийн газрыг хамтарсан байх уу, дангаар байх уу гэдэг улс төрийн шийдвэрийг гаргах эрхтэй юм.

Мөн шинээр байгуулагдах Засгийн газрыг бүрдүүлэхдээ боловсон хүчинд тавигдах шаардлага, шалгууруудыг дагаж мөрдөхийг шаардаж байгаа аж.  

Дашрамд, өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гэж буй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна