Д.Тогтохсүрэн: Дангаараа засаглана гэвэл Засгийн газрын бүтцийг эрс багасгах ёстой

Х.Батсайхан
14 цаг 4 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн шинээр байгуулагдах Засгийн газрын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Ерөнхий сайд болсон хүн намын дарга болдог. Тиймээс асуудлыг олон талаас нь харж шийдэхгүй бол болохгүй. Шинэ Засгийн газрын бүтцийн тухайд, манай Үндсэн хуульд сүүлд орсон өөрчлөлтүүд улс төрийн намууд хамтарч байж л улсаа хөгжүүлнэ гэсэн үндсэн зарчим дээр хийгдсэн. Герман, Япон, Английн Үндсэн хуультай адилхан хууль бид хийсэн. Тийм болохоор энэ чиглэлээрээ явах ёстой байсан юм. Хамтраад явбал нэг бүтэц байх ёстой, дангаараа гэвэл өөр бүтэц байх ёстой. Одоо эд нар дангаараа засаглана гэж байгаа бол Засгийн газрын бүтцийг эрс багасгах ёстой” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    11 цагийн өмнө

    Ашигт малтмалын 28 лиценз эзэмшдэг баялгийн хулгайч Тогтохсүрэн мэтийн олигарихуудаас бүрддэг МАН-ийг төрөөс зайлуул.

    Хариулах