УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэнг хуралдаанд орохоос нь өмнө хэвлэлүүд байр суурийг нь тодруулжээ.
Тэрбээр “Шинэ Засгийн газрыг тэргүүлэх хүн бэлтгэгдсэн хүн байх ёстой. Тэрнээс тэрний, энэний хүн гэдэг байдлаар хандаж болохгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны туршлагатай, улс төрийн хат суучихсан, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Яагаад гэвэл, Ерөнхий сайдаар дамжуулж ард түмэндээ бас нэг итгэл найдвар өгөх ёстой шүү дээ. Тийм болохоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн л байх ёстой.
Урьд нь бол тухайн салбарынхаа хамгийн чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сайдаар тавьдаг байсан шүү дээ. Гэтэл одоо дурандаа сайд болдог болчихсон.
УИХ-д ганцхан удаа сонгогдож орж ирчихээд “Ерөнхий сайд болно” гэж бичүүлээд байгаа нөхдийг хараад нүүр улайх юм. Өөрийг нь дагасан жулдрайнуудыг тавьдаг л болчихсон байхгүй юу.
Одоо болох УЗ-ийн хурлаар Бага хурлын тов л ярина, нэр дэвшигч ярихгүй
Дангаараа Засгийн газар байгуулна гэвэл хууль батлахад хэцүү. 68 гишүүнтэй, хууль 64 саналаар батлагдана. Бид Үндсэн хуульдаа хамтрахаас өөр аргагүй өөрчлөлт хийсэн.
Тийм ч учраас би тэр үед ганцаараа өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Одоо цаг хугацааны явцад харагдаж байна шүү дээ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.222
Нэг удаа сонгогдсон бүү хэл огт сонгогдоогүй ч ерөнхий сайд хийчих хүн монголд шороон түмээрээ бгаа ш дээ. Даваасүрэн чи дандаа өөрийгөө далдуур дөвийлгөх далд муу санаатай юм ярих юм. Муу санаат яван хатна гэдэг дээ.
Хариулах202.126.91.86
Та нарын нүүр улайна гэж байх уу ?
Хариулах202.55.188.46
Даваасүрэн 35 жил улс төрд сонгогдож МАН гэх хулгайчуудтай төсвийн хувааж идэж ирсэн. Хятадын хөгжлийг дэмжигч МАН АН-ыг улс төрөөс үтэр түргэн зайлуулахгүй бол Хятадад газар нутгаа худалдаж МУ-ыг мөхөөх 14 мега төсөл хэрэгжих нь.
Хариулах