ШУУРХАЙ: Дараагийн Ерөнхий сайдын асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа

Zuv.mn
2025/06/06

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Бага хурлыг ирэх даваа гарагт /2025.06.09/ товлосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл үргэлжлүүлэн хуралдаж, дөнгөж сая дуусжээ. Хэлэлцсэн гол асуудал нь Засгийн газрыг тэргүүлж ажиллах нэр дэвшигчдийн асуудал байсан гэсэн мэдээлэл байна.  

Зөвшилцөлд хүрсэн эсэх нь тодорхойгүй. МАН-ын Үндсэн дүрмээр бол Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх, Эвслийн Засгийн газар байгуулах эсэх улс төрийн шийдвэр гаргах эрх намын төлөөллийн төв байгууллага болох Бага хуралд хадгалагдана гэж заасан байдаг.

Уг хурлаас шинээр бүрэлдэх Засгийн газрыг тэргүүлж ажиллах Ерөнхий сайдын нэрийг эцэслэн баталгаажуулна. Улмаар шинэ Ерөнхий сайд хурлаас гаргасан шийдвэрийн дагуу танхимаа бүрдүүлэх юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2025/06/07

    ARDIIN NAMIIN ULAAN HUVSGALCHDIIG BUGDIIG N UR UDMAAR N BUUDAJ ARILGASAN YED L MONGOL ULS HUGJIH BILEE

    Хариулах