МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй Парламентад суудалтай бүх намуудыг оролцуулсан Их эвслийн Засгийн газар байгуулах хүсэлтийг Бага хурлаар хэлэлцүүлж өгөх хүсэлтийг намынхаа удирдлагад хүргүүлжээ.
Тэрбээр "Дэлхий нийтээр хямралын байдалтай энэ цаг үед улс орныхоо эрх ашгийг бодоод Парламентад суудалтай бүх намуудыг оролцуулсан Их эвслийн Засгийн газар байгуулж ажиллах хүсэлтийг өгч байна.
Өнөөдөр хуулийн хэлэлцүүлэг Байнгын хорооноос УИХ руу орж ирэхгүй, хямрал үүсээд байна. Онцгой байдал үүсээд байна гэж үзэж байгаа юм.
Зургаадугаар бага хурал дээр би хамгийн түрүүнд Хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Надтай ижил бодолтой 120 орчим гишүүн бас байсан. Гэхдээ олонх маань дангаараа Засгийн газраа байгуулна гэсэн шийдвэрээ гаргасан. Гэсэн ч улс орныхоо нөхцөл байдлыг харгалзаж үзээд асуудлыг дахиж авч үзээч гэж л хүсэж байгаа юм . Энэ бол Ерөнхийлөгчийн хүсэл биш, эгэл жирийн гишүүдийн хүсэл.
Нам маань хуваагдалтай байгаа гэдэг нь ил болчихлоо. Тиймээс энэ үед эв нэгдлийг хангаж, бусад улс төрийн хүчнүүдтэй ойлголцож чадах хүнийг Ерөнхий сайдаар томилоосон гэж хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.149
Засгаа байгуулж чадахгүй бол их хурал тардаг хуультай шд ккк
Хариулах202.21.97.82
undsen huuiia zorch gej deer doorgui tom bagagui yaridag boljee.huuli zasaglana hun zasaglahgui. Undsen huuliin zaaltaa heregjuul.
Хариулах