​У.Отгонбаяр: Ерөнхий сайд болох хүн итгэл дааж, ачаа үүрэх чадамжтай байх ёстой

Zuv.mn
3 цаг 30 минутын өмнө

Дараагийн Ерөнхий сайдыг МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэллээ.

Хуралдаанаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг дэвшүүлж, олонхын саналаар шийдвэрлэх юм.

Бага хурлын өмнө УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Хүссэн хүн бүр Ерөнхий сайд хийх боломжгүй. Энэ хүнд хэцүү цаг үед Ерөнхий сайд болох хүн итгэл дааж, ачаа үүрэх чадамжтай байх ёстой. Хамтраад явах боломж бий гэж харж байгаа. Дангаараа явбал хэцүү" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна