МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлөөс нэг л нэр Бага хурал руу орж ирэх нь тодорхой болсон байна.
Ингэснээр, Г.Занданшатар vs Заалнаас нэр дэвшигч өрсөлдөж, ялсан нь Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдаар ажиллах хувилбар хэрэгжих магадлал өндөр боллоо. Түүнчлэн, УЗ шийдвэрээ хэрэгжүүлж, багцалсан саналаа "томруулах"-ын тулд заалнаас нэг зэрэг хэд, хэдэн нэр дэвшигч гаргах ч хувилбар байж болох юм.
Өнөө өглөө нэр бүхий хэвлэлээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Заалнаас нэр дэвшүүлж, УЗ-өөр орж ирсэн нэр дэвшигчтэй өрсөлдүүлэх хувилбар хэрэгжих магадлалтай гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Хэрвээ энэ хувилбар руу орвол Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн гэдгээрээ Г.Занданшатараас давуу талтай бөгөөд Засгийн газарт ороод хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөөр асуудал шийдэгдэх магадлал өндөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.212
Ерөнхий сайдын үндсэн үүрэг улс орны эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлж ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэх үүний тулд кабинетээ мэрэгшсэн хүмүүсээр өөоөө бүрдүүлж хариуцлагаа өөрөа үүрэх асуудал учираас эл үнэнийг өөр зүилтэй хутгаж болохгүй.
Хариулах103.57.94.187
Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгохыг олон ард иргэд дэмжиж байгаа юм байна.
Хариулах