Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь аялал жуулчлалын салбарын сургалтыг зохион байгуулж байна

Х.Есү
3 цаг 38 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэн, гадаад, дотоодын жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлж, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Малчин кемп”-үүдийг байгуулахаар ажиллаж байна.

May be an image of 6 people and text

Тус ажлын хүрээнд “Малчин кемп”-ийг ажиллуулах журам, хөтөлбөрийг танилцуулах сургалтыг өнөөдөр Мандалговь хотноо зохион байгуулж, Дундговь аймагт аялал жуулчлалын салбарт үйлчилгээ эрхлэгч 92 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж байгаа юм.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр нээж, Говийн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал - Бүсчилсэн хөгжилд бидний оролцоо сэдвээр илтгэл тавин, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Малчин кемп” ажиллуулах журмыг танилцуулав.

May be an image of 8 people, dais and text

Мөн сургалтаар “Илүү гэр кемп” төсөл, “Google maps’360 зураг” төсөл, Био ОО суурилуулалт болон гэр буудлын үйлчилгээний технологи, стандартын талаар мэдээлэл өгч, арилжааны банкууд зээл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна