Я.Содбаатар: Бага хурлын шийдвэрийн дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Х.Батсайхан
Өчигдөр 19 цаг 24 минут

МАН-ын Бага хурал өндөрлөж, намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшсэн Г.Занданшатарыг 67.84 хувийн саналаар дэмжиж, тогтоол гарган, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах асуудлаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

МАН-ын дарга Я.Содбаатар "МАН-ын VII Бага хурал өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшийгчийг тодруулах асуудлыг хэлэлцэж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг 67.84 хувийн саналаар дэмжин, Ерөнхий сайдаар томилуулах асуудлаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо. Маргааш хүргүүлнэ. 

Бага хурал бол УИХ-ын 53 хувийг бүрдүүлдэг МАН-ын төлөөллийн төв байгууллага.  Тийм учраас Бүлэг бүрэн дүүрэн дэмжих ёстой" гэж мэдэгдлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.137
    9 цагийн өмнө

    Манай нам зүүний үзэлтэй нам хэзээч өрсөлдөгч баруун төвийн намтай нэгдэж нийлж явна гэж байхгүй шүү. Бусад зүүн төвийн намуудтай бол нийлж болно. Урвагчдыг намаас хөөнө. Боловсон хүчин ихтэй намаа

    Хариулах
  • 66.181.189.243
    22 цагийн өмнө

    67 хон хувь гэдэг 1 жилийн дотор ерөнхий сайдаасаа буухын цондон Одоо гомдсон хүмүүс нь ан намтай нийлж хор найруулаад эхэлнэ дээ

    Хариулах