Д.Цогтбаатар: Шинэ Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө ажиллана

Х.Батсайхан
3 цаг 10 минутын өмнө

УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн Д.Цогтбаатараас хурлын шийдвэрийн талаар тодрууллаа. 

Тэрбээр “Одоо хамгийн түрүүнд анхаарах зүйл бол намын мөрийн хөтөлбөр. Тэр дотор мега төслүүд ч бий. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явна. Бодит байдал дээр эдийн засгийн нөхцөл байдал бас амаргүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сая хоёр нэр дэвшигч ч ярьж байна. Хамгийн гол нь юмыг гоё будгаар будлаа гээд бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс үнэнтэй нүүр тулна.

Сая нэр дэвшигчид Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй уулзаж мэдээлэл авсан байгаа.

Бүтцийн хувьд, цомхон байх асуудал дээрээс л яригдаж байгаа. Төсвийн зардал хэрээс хэтэрч байна. Би ч гэсэн энэ талд байдаг хүн шүү дээ. Тогтвортой байдлын тухайд, удаасай л гэж бодож байна. Засгийн газраа тогтвортой байлгахын төлөө ажиллана” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна