Г.Тэмүүлэн: Эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлж Ерөнхий сайдад өрсөлдлөө

С.Гандэлгэр
6 цаг 16 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарын нэрийг Бага хуралд оруулсан бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм. Улмаар Г.Занданшатар олонхийн саналаар ялалт байгуулсан юм. 

Харин Ерөнхий сайдад өрсөлдсөн талаараа УИх-ын гишүүн өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,  “Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө. Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө. 

Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна. 
Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор  шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа. 

Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье. 

Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн ажиллана гэж итгэж байна” гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.248
    28 минутын өмнө

    Өөрийнхөө нэрийг өөрөө дэвшүүлдэг тэнэг амьтан байна.Мөн их дур аа.

    Хариулах
  • 66.181.186.51
    3 цагийн өмнө

    Тэмүүлэн гишүүний эдгээр чухал бодлогыг нэр дэвшигч Занданшатар ойлгосон байх, Ерөнхий сайдын ажилдаа тусгаж Монгол улсынхаа ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэрэгжүүлэх байх гэж найдаж бна!

    Хариулах