УИХ-ын зарим гишүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлээгүй шалтгаанаа "Олон нийтийн дэмжлэггүй болсон" гэж тайлбарлаж байсан билээ. Тэгвэл олон нийтийн дэмжлэг үгүй болсны нэг том шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэд гэхээсээ илүүтэй түүний танхимын сайдууд байсан. Засгийн газар бол Ерөнхий сайдын нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаас гадна танхимын сайдууд, баримталж, хэрэгжүүлж буй бодлого, үр дүн нийлж байж өнгө төрх нь бүрэлддэг цогц бүтэц. Тэгэхээр, хувь хүн болоод хувь улстөрчийн хувиар олон нийтэд нэр хүнд тааруу, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа Л.Оюун-Эрдэнээс ч дутуу шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд шинэ алба нь улсаа хөгжүүлж нэр хүндээ өсгөх "Алтан боломж". Энэ боломжийг зөв ашиглахын тулд тэрбээр өмнөх Засгийн газар унасан шалтгааныг сайтар шинжилж, давтахгүй байх ёстой. Маш чадварлаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдөөр /Танхимынхаа дархлааг бодвол Парламентаас, үгүй гээд салбарын мэргэжилтнүүдээс бүрдүүлбэл бүр сайн, сонголт ихтэй/ танхимаа бүрдүүлэх нь эхний алхам юм. Энэ бол танхимыг нь муухай харагдуулах сайд нараасаа сална гэсэн үг. 100 хувь шинээр бүрдүүлбэл цэвэр "Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо" гэж харагдах учраас дөнгүүрүүдийг нь авч үлдэх хувилбарыг үгүйсгэхгүй. Харин зайлшгүй хийх ажил бол улираахгүй сайд нарыг зөв сонгох явдал юм.
Бага хурлаас өмнө ч, шийдвэр гарснаас хойш ч МАН-ын томчууд шинэ Засгийн газрыг ямар бүрэлдэхүүнтэй байхыг ярилцсаар буй. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр "Зураг зурагдчихсан" ч байж мэдэх ч манай редакц Засгийн газар бүрд сайдаар ажилладаг, олон нийтийн хүлээлтэд хүрэхгүй сайд нарыг онцлон хүргэж байна.
Баттогтохын Чойжилсүрэн
2006 оноос хойш завсаргүй сайд, даргын албан тушаал хашсан, Хурд группын эзэн Б.Чойжилсүрэнг дараагийн Засгийн газарт багтах ёсгүй сайдаар нэрлэж байна. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газрын дэд даргаар ажиллаад улмаар 2008 онд УИХ-ын гишүүнээр анхлан сонгогдож байв. Араас нь 2012,2016,2020,2024 гээд УИХ-д тав сонгогдон, 17 дахь жилдээ төрийн ордонд тухалж байгаа нэгэн.
Түүний хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар ажилласан. Улмаар 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар томилогдон өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа юм.
2024 оны УИХ-ын сонгуульд Баруун бүсээс УИХ-д сонгогдож, АН, МАН, ХҮН гээд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдахад ч Эрчим хүчний сайдаар үргэлжлүүлэн ажилласан.
Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар ажиллах хугацаандаа дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийгээгүй. Энэ салбарын чухал ажлуудыг өөр өөр улс төрчдөөр ауторлуулвал зохино. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Эрчим хүчний реформ, үнэ чөлөөлөх ажлыг Т.Доржханд, С.Цэнгүүн, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хотын дарга Х.Нямбаатар урагшлуулж бодит ажил болгон явуулж байгаа. Харин түүний хувьд төдийгөөс өдий хүртэл нар салхи хоёрт найдаад суусан нь нууц биш.
Түүнийг эрх ашиг ихтэй гэж ч ярьдаг. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг "Хурд" компани нь Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй гэсэн газар болгоныг "Бетонон ширэнгэ" болгосон гэхэд хилсдэхгүй.
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
Л.Энх-Амгаланг УИХ дахь MCS Компанийн төлөөлөл гэхэд хилсдэхгүй. Учир нь 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр томилогдож, 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагтаа нэр дэвшиж ялалт байгуулснаар төрийн ордонд суудлаа зассан байдаг. Улмаар 2012 оны сонгуулиас хойш тасралтгүй дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Мөн тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. УИХ-ын дэд даргаар 2017-2020 оны хооронд гурван жил, Боловсролын сайдаар дөрвөн жил орчим ажилласан байна.
Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрдсэн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд буйр сэлгэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Өөрөөр хэлбэл 2012 оноос хойш 13 жилийн хугацаанд завсаргүй сайд, дарга, төрийн өндөр албан тушаал хашжээ. Түүнийг MCS гэдэг гурван үсэгтэй компанийн хүн гэх тодотгол төдийгөөс өдий хүртэл дагасаар ирсэн. Өөрөөр хэлбэл Монголын толгой бизнесийн бүлэглэлд багтдаг гэсэн үг. Тэр ч утгаараа байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, сайд гэх төрийн өндөр албан тушаалуудыг ээлж дараалан хашсан биз.
Сандагийн Бямбацогт
С.Бямбацогт анх 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл завсаргүй таван удаа сонгогдож, хашиж болох бүхий л албан тушаалыг хашсан нэгэн. Тодруулбал 2013-2016 оны хооронд МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд ХЗДХ-ийн сайд, 2020-2022 ХЗБХ-ны дарга, 2022-2024 оны хооронд ЗТХ-ийн сайд, 2024 оноос БХ-ын сайдаар тус тус ажиллажээ. Өөрөөр хэлбэл 2008 оноос хойш завсаргүй 17 жил УИХ-ын гишүүн, 2013 оноос хойш завсаргүй сайд, даргын албан тушаал хашсан байна.
Түүний үүсгэн байгуулсан “Нью прогресс” группийнх нь ажил үйл түүнийг улс төрд орсноос хойш унаагүй, харин ч хөгжин цэцэглэж, Монголын хамгийн том компаниудын нэг болсон, хамааралтай “Вестернхолд” ХХК нь “Ховд эко цемент” үйлдвэрийг байгуулж, баруун бүсийг цементээр хангаж буйг энд оруулахгүй. Угаас албан тушаалаа ашиглаж нөлөөлөөгүй л бол асуудалгүй.Гэхдээ түүний ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбоотой ноцтой баримтууд бий. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд хувааж авсан хэрэг мандаж байхад Ёс зүйн хороог ахалж байсан хэр нь “Ирц бүрдээгүй” гэсэн шалтгаанаар нэг ч хэлэлцээгүй. Гянтболдын хууль бус наймаатай холбоотой хэрэгт АТГ С.Бямбацогтыг холбогдуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлсэн ч тусгаарлаж, авч үлдсэн гэдэг. Тэрбээр өөрийгөө энэ хэрэг “Орон нутгийн албан тушаалтнууд холбогдсон учраас тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг утгаар намайг холбосон. Миний нэр зүгээр л хавчуулагдсан” гэх маягаар тайлбарласан ч бүхэл бүтэн АТГ яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлэхдээ буруугүй хүнийг хамт явуулчихсан нь сонин.
Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “МоЭнКо” ХХК-ийн талаар таг дуугүй олон жил явсан, тэр хоорондоо ашиг сонирхлоороо хэлхэлдчихсэнд нь ховдчууд битгий хэл монголчууд дургүйцэх эрхтэй.
Зам тээврийн сайд болоод удаагүй байхад яамных нь харъяа АТҮТ, Баруун авто вокзалыг өөрийнхөө байрнаас гарч, өндөр түрээстэй байранд нүүж орсон. Хоёр байр хоёулаа Ховдын угшилтай “Номин”-гийн Ш.Баярсайханы эзэмшлийнх байсан нь анхаарал татдаг. Ховдынхон “Хөшөөт”-ийн уурхай, “МоЭнКо”-той хамтардгийг нь барим, тавим ярьдаг, нэг тойргоос сонгогдсон Ш.Адьшаа нь “МоЭнКо-г хамгаалдаг” гэж улайм, цайм хэлсэн байдаг.
Борхүүгийн Дэлгэрсайхан
Түүнийг Дорноговийн Б.Дэлгэрсайхан гэхэд болно. Тус аймагтаа цагдаагаар ажиллаж, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга болтлоо дэвшиж байсан нэгэн. Дараа нь 1993 онд "Дорнын говь" ХХК-иа ахтайгаа байгуулж, бизнест хөл тавьсан гэдэг. Дараа нь "Болд төмөр ерөө гол" ХХК-иа байгуулж, хятадуудтай хамтарсан уул уурхайн бизнесээ эхлүүлсэн байдаг. Тус копмани нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн ордыг ухдаг бөгөөд эл ордоос "оффшорчин" нэр зүүж байсан түүхтэй.
Тэрбээр бизнесийн салбараас шууд улс төрд УИХ-ын гишүүн болон орсон. Тодруулбал 2016 онд Дорноговь аймагтаа нэр дэвшин ялалт байгуулж байсан бол 2020 онд дахин сонгогдож байсан түүхтэй. Улмаар 2023-2024 оны хооронд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу "Түгжрэлийн сайд"-аар ажилласан.
Тухайн үед орон нутгаас сонгогдсон улс төрчид хотын шүдний өвчин "Түгжрэлийн сайд"-ыг өгсөн нь гайхал дагуулж байв. Нөгөөтэйгүүр орон нутгаас сонгогдсон ч хотын түжгрэлийг бууруулах "сайд" болох хэмжээний лобби, нөлөөтэй байсан гэсэн үг юм.
Б.Дэлгэрсайхан сайдаар ажиллах хугацаандаа дорвитой ажил хийгээгүй. Нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл ер хийгээгүй, түгжрэлт ог буураагүй учраас түүнийг "муу" ажилласан хэмээн ард түмэн дүгнэдэг.
Дараа нь 2024 оны УИХ-ын сонгуулиар Говийн бүсэд нэр дэвшин ялалт байгуулж, өөрийн ашиг сонирхолтой гэгдэх Зам тээврийн салбарыг хариуцахаар болсон. Хувьдаа 3000 вагонтой хүнийг Зам тээврийн сайдаар томилсныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэх нь зүй ёсных биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.123
console.log("Hello world");
Хариулах59.153.86.21
Төрийн минь Сүлд гээд л өндийгөөд харахад хэдэн Луйварчид л бааллаж бгааг харахаар Нүд бүрэлзэж толгой эргүүлэм бсон Бузарууд...ихэсчээ Их цэвэрлэгээ хэрэгтэй..Өлөн амьтад шивээлжээ
Хариулах59.153.86.21
Ихэнх алга миний дүү...Олж нэмэгдүүлэх нь зүйд нийцэнэ
Хариулах59.153.86.21
Эх ороны баялагыг...Татвар төлөгчидын мөнгөтэй ул сууриар нь шимээд ч ханаж цаддаггүй бохир сав...УИХ д ихэссэн нь үнэн шүү дээ
Хариулах103.57.93.133
Батцэцэг, Даваасүрэн, Энхамгалан тэргүүтэй амбицын хатан хаанууд зайлаарай засгаас.
Хариулах59.153.86.21
МАН ын гишүүдийн 44нь ажил хийж итгэл хүлээх...магадлалтай 43 нь солигдвол.. .цэвэрлэвэ
Хариулах59.153.86.21
Яг зөв...үнэн л энэ шүү дээ.Өшөө ч цаана нь байгаа.Тэмүүлэн ..бна бас.Архангайгаас гарсан бүх УИХ ын гишүүд орно.Тэд байнга эрх ашгийн зөрчилтэй.. .Даваасүрэ
Хариулах103.229.122.87
Хөвсгөлөөс Даваасүрэн 5 удаа, Энхамгалан 4 удаа сонгогдож гишүүн болчихоод аймгаа хар даа, Хөгжил байхгүй, ард иргэд нь ядуурлын туйл, Монгол улсын хамгийн улны аймаг Хөвсгөл.
Хариулах103.229.122.87
Зайлж далд ор
Хариулах122.201.19.61
МАН энэ хэдэн шантаажчин хулгайчаас салаагүй цагт ард түмэн өөд нар харахгүй, жинхэнэ гударч ханадаггүй бэрүүд, хаа очсон газар бүрээ худлаа дүр эсгэн олныг хуурч хулгайгаа л хийнэ
Хариулах122.201.19.61
Х
Хариулах