Б.Чойжилсүрэн: ТЭЦ3 дээр гарсан осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Х.Есү
17 цаг 17 минутын өмнө

Дулааны цахилгаан станц 3-т гарсан ослын улмаас хүний амь нас эрсдэж, 210 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч, тус станцын тал нь эвдэрсэн. 

Уг асуудалтай холбогдуулан салбарын сайд Б.Чойжилсүрэнгээс цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Нэгдүгээрт ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт сэргээн босгох төлөвлөгөөг хийх ёстой. Үүнийг дараагийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулах ёстой. 

2025-2026 оны халаалт 9 дүгээр сарын 15-нд эхэлнэ. Халаалт эхлэхэд 90 гаруй хоног байгаа учраас цаг алдалгүй асуудлаа шийдэх хэрэгтэй байна. 

Хүний амь нас эрсдэж, улсад хохирол учирсан учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг шалгагдах ном журмаараа шалгагдах ёстой. Тиймээс хэргийн газар руу нэвтрэх зөвшөөрөл хүсчхээд хүлээж байна. 

Улаанбаатар хотын төв хэсгийн дулааныг ТЭЦ3 хангадаг учраас цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлэх тодорхой хэмжээний системийн өөрчлөлтүүд хийгдэнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.239
    11 цагийн өмнө

    Чойлувсанж авгүрсорон зонпалбийг омбонамдаг наа чи шууд дараагийхаа юмыг бодож эхлэв шүү чи тэр инженерийг алсан биш үү? чиний удирдсан салбар шүү.Үе үеийн энэ салбар доголдож байсан ч арай ч ингэж хүн алаагүй чи уучлал гуйгаад хэдэн жил суучихаал гараад ирээч 20 жил болно биз дээ? найзаа

    Хариулах
  • 122.201.31.77
    15 цагийн өмнө

    Иймэрхүү юмаар удирдуулсан салбар нэг иймэрхүү дампуу л байна

    Хариулах