УИХ-ын гишүүн О. Батнайрамдал Уурхайн ажлын төлөвлөгөөний тухай цаг үеийн мэдээлэлд өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,
"Онтре" ХХК-тай шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ яаралтай байгуулах ёстой.
Оюу толгой стратегийн бүлэг ордод хамаарах "Онтре" ХХК-ийн талбай руу орох Панел 1-ийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсныг Оюутолгой ХХК мэдэгдлээ.
Энэ нь нэг талаас эгзэгтэй боловч нөгөө талаас шийдлийн үүц нээгдсэн цаг үе мөн. Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь зөв.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Монголын тал 34 хувийн энгийн хувьцаа эзэмших эсвэл өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэлэлцээрийг шинэ Засгийн газар нэн даруй эцэслэн УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай.
Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Монгол Улсын хүртэх өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэж, ноогдол ашиг авах хугацаа 8-10 жилээр наашлах бодит боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн Оюутолгойн олборлолтыг бүрэн хэмжээнд, саадгүй, тогтвортой урт хугацаанд явуулах боломжийг цаг алдалгүй нээж өгөх нь зөв" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна