Соёлын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Тэрбээр хэвлэлд дараах тайлбарыг өгчээ.
Ч.Номин: "Залуу гишүүний хувьд сошиал дээр явж байгаа хоёр талын дайралт хэрээс хэтэрч байна гэж харж байна. Огт ор үндэсгүй худал мэдээлэл гаргаж ирээд үүнийгээ ямар зорилгоор гэдэг нь мэдэгдэхгүй сэвж байна. Нөгөө талдаа Засгийн газрын ололт амжилт нь ч хариуцлага нь ч хамтдаа байх ёстой.
Энэ Ерөнхий сайд муу ажилласан гэхдээ би сайн ажилласан гэж хэлж болохгүй. Иймд миний бие хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллахгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар маш хүндрэлтэй цаг хугацаанд сайн ажилласан гэж бодож байна.
Мөн улс төрийн хувьд манлайлал үзүүлж шинэ залуу улстөрчдийг оруулж ирсэн гэж харж байгаа. Энэ ч утгаараа миний хувьд дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ хэлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.241
Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоос татгалздаг улстөрч байдаг юм уу? Одоо л жинхэнэ дүр төрх нь гарч байна, төрийн албан хаагч болох хүсэлгүй байж. Өндөр хөгжилтэй орныхон ба Монголын орон сууцныхан хүмүүс өөрсдийг нь дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм.
Хариулах103.212.116.42
Шинэ засгийн газарт сайд сууж тэнэгтэх бий. Номин авгай.
Хариулах202.126.88.122
энэ засгийн газар сайн ажилласан шүү . Номинсайд чадвартай боловсрол мэдлэгтэй залуу боловсон хүчин дээ. Манай салбарыг Оюунгэрэлээс 100илүү удирдсан.
Хариулах