Эрх баригч намын бага хурлаас Ерөнхий сайдад УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан.
Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Засгийн газрыг дангаараа байгуулах ёстой гэж үзэж байна.
Г.Занданшатар даргын хувьд нэлээдгүй улс төрийн туршлагатай, эдийн засгийн мэдлэгтэй, манлайлагч хүн. Тиймээс өнөөдрийн энэ хүнд хэцүү үед улс төрийн туршлагатай, манлайлал үзүүлж чадах ийм хүн Ерөнхий сайд болох нь зөв гэж үзэж байна.
-Шинээр байгуулагдах Засгийн газраас танд сайдаар ажиллах санал тавивал зөвшөөрөх үү?
-Би одоо хэлж мэдэхгүй байна. Би багш хүн. Энэ мэргэжлээрээ ажилласаар байгаад л улс төрд орж ирсэн. Одоо мэргэжлийн байнгын хороон даргаар ажиллаж байна.
П.Наранбаяр сайд маань өөрөө боловсролын салбарын хүн. Тиймээс тодорхой хэмжээнд өөрөө салбарынхаа зовлон жаргалыг мэддэг. Бид их хурал дээр түмний хүүхдийн төлөө ажиллаж байгаа учраас улстөржихгүй ажиллая гэдгийг ярьсан.
Шинэ Засгийн газар урсгал зардлаа бууруулж, татварыг бууруулах ёстой. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаасай гэж хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.5
Зөв зохистой мундаг дайчин хичээнгүй шударга гишүүн шүү.боловсорлын сайдад байхам маш зохистой хүн шүү ундрам гишүүнээ дэмжиж байна
Хариулах66.181.161.239
Гоё эмэгтэй уян налархай намбатай зөөлөн аядуу монголын эмэгтэйчүүдэд нөхөртөө бүү дарлуул гэдэг месежийг галыхаа өрөөнд босоо байрлалаар хийж тунхагласан мундаг эмэгтэй.Монгол эмэгтэйчүүдийн бахархал бахархан дууриах сайн үйлтэн гэр бүлийн яам байгуулаад сайдаар нь тавьяа
Хариулах