МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшилцөн дэмжсэнээр хуулийн процесс Парламентад шилжээд байна.
Энэ дагуу өнөөдөр 16.00 цагаас УИХ дахь МАН, АН намын бүлэг болон ХҮН намын зөвлөлд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулахаар болжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх бөгөөд энэ хурал 18.00 цагаас эхлэх товтой байна.
Түүнчлэн, УИХ-ын Чуулганыг яаралтай зарлан хуралдуулах ч сураг байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна