Л.Мөнхбаясгалан: МАН одоо хариуцлагаа дангаараа үүрэх ёстой. Иймээс манай нам Засгийн газарт орохгүй

Х.Есү
20 цаг 8 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас байр суурийг нь тодрууллаа. 


Тэрбээр, "Ерөнхий сайдад хоёр хүн өрсөлдсөн байсан. Тэгээд хуучин УИХ-ын дарга байсан, 2024 оны сонгуульд өвдөг шороодсон Г.Занданшатар нэр дэвшсэн. Одоо ийм л байна. 

Дан дээлтэй Ерөнхий сайд энэ намын үед хэд хэд байсан. Үнэхээр хүч дутдаг. Дорхноо огцордог. 

Миний хувийн байр суурь гэвэл манай нам энэ удаад Засгийн газарт ороод хэрэггүй гэж бодож байна. Энэ хүмүүс одоо хариуцлагаа дангаараа үүрэг. 

Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хагалган бутаргасан хүн учраас Г.Занданшатар Ерөнхийлөгчийн байр суурийг үргэлжлүүлээд аваад явах юм бол би эсэргүүцнэ" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.135
    1 цагийн өмнө

    Засагт орооч гээд та нарыг гуйгаад байгаа юм шиг яриад байхын.Уул нь дагаараа л засаглахаар шийдсэншдээ

    Хариулах
  • 66.181.161.239
    17 цагийн өмнө

    Орчихооч дээ гуйж байна Мөнхбаясаглаан Номингийн оронд сайдын суудалд тухлаад авчих тэх үү? гуйж байна.Танай намгүй л бол манай намыхан хэн ч биш шүү андаа сайдын 5 суудал өгчий чи дуртай яамаа авчихаа.

    Хариулах
    • 66.181.179.171
      21 минутын өмнө

      Горьд