Дав.Цогтбаатар гишүүн хэвлэлийнхнийг гүтгэв

Х.Есү
20 цаг 33 минутын өмнө

Өнөөдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаар авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан иргэдийн өргөдлийн талаар хэлэлцэв. 

Хуралдааны үеэр гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Дав.Цогтбаатар суух ёсгүй суудлаасаа хэвлэлийн салбарыг баримтгүй гүтгэв. 

Тодруулбал УИХ-ын гишүүн ажлын хэсгийнхнийг ширүүхэн шүүмжилж хэлсэн үгэндээ ийнхүү дурьдав. 

"Хотын гудмаар хүн загнаад яваад байдаг саарал хувцастай коммунист дарга шигээ болчхож та нар. Татвар нэмэхийн оронд дүрэм зөрчдөг, ур чадваргүй жолооч нарт ногдуулдаг хариуцлагыг өөрчлөх зэргээр шийдэл хайх ёстой. 

Та нараас иргэдээ машинтай байлгая, аз жаргалтай түгжрэлгүй хотод амьдруулъя гэдэг сэтгэл гарахгүй байна. Та нар хэвлэлийнхэнтэй бүгдтэй нь хаалтын гэрээ хийдэг. Та нарыг унагахад чинь хүртэл магтаад сууж байгаа хэвлэлийнхнээр яагаад татвар нэмэх асуудлаа гаргуулдаггүй юм" хэмээв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.242
    18 цагийн өмнө

    дандаа худлаа ярих ямар шаардлага байх билээ. Амиа аврахын тулд зарим юмны үнэнг ярих хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • 66.181.161.239
    18 цагийн өмнө

    Зөв хэлжээ залуу азарган чонын зуулт хатуу гэж энэ дээ юун гүтгэх үнэн шүү

    Хариулах