Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатар нэр дэвшсэн. Түүнийг сайдаар томилох эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар шийднэ. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрбээр, "Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх вэ, хэнтэй хамтрах вэ гэдэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь асуудал.
Хувь гишүүнийхээ хувьд байр суурь илэрхийлэхэд, энэ яамдуудын тоог цөөрүүлж, чиг үүргийн давхардлыг арилгах ёстой. Ингэж байж зардал мөнгө болон ядаж захиргаа хүний нөөцийн зарим зардлуудыг багасгаж чадна.
Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс дараагийн Засгийн газарт ажиллаж болохгүй. Ерөнхий сайд нь хариуцлага хүлээчхээд байхад сайд нар нь ажлаад байх нь улс төрийн соёл биш.
Хамтаараа хариуцлага хүлээх ёстой болохоос биш, ганц нэг хүн нь сугарч үлдэнэ гэж байж болохгүй байх. Энэ бүх асуудлыг баг бол багаараа яваад, хийж хэрэгжүүлнэ гэсэн зүйлээ хийдэг байхгүй бол болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна