Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдаж, Ядуурал болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийн зорилгуудын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо.
Гишүүд ядуурал, нийгмийн халамж, хуримтлалын сан, зохистой хөдөлмөр, ипотекийн санхүүжилт, хүний хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын талаар асуулт асууж, үг хэлсэн.
2022 оны байдлаар манай улсын ядуурлын түвшин 27.1 хувь байгаа юм. Тиймээс Дэд хорооны даргын хувиар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлээр далайцтай арга хэмжээ авч, бодитой үр дүнд хүрэхгүй байгааг анхааруулж, “Халамжаас хөдөлмөрт” бодлогын бодитой үр дүнгийн талаар асуулаа.
Иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч ядуу амьдарч байгаад дүгнэлт хийж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд тууштай анхаарах хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.104.201
Хүнсний үнэ дур зоргоор савалж байгааг судалж тогтоох, импортын бүтээгдэхүүн нэгэнт оруулж ирсэн бол тогтвортой байлгахад хөшүүрэг юу бна, өдөр өдрөөр сар сараар савалж буйг зохицуулах гд халамж руу зүтгүүлээд бна уудаа, Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхим гэж байгууллага бий, энд ямар зохицуулалт, стратеги барьж, хэр статистикийн тооцоонд тулгуурлаж бна вэ, энэ бүгд уялдаа холбоотой доо
Хариулах124.158.104.201
Ядуу амьдрах шалтгааны гол ажил олгогчид бгаа юм, хөдөлмөрийн мөлжлөг үүнд шууд холбоотой, дээрээс нь нийгмийн тогтворгүй байдалд татвар торгууль өндөр, тун тодорхой, гол асуудалд анхаар!
Хариулах