УИХ-ын чуулганыг өнөөдөр 20:00 цагт товлож Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр болсон. Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад УИХ-ын чуулганыг дөрөв дэх өдөр хүртэл хойшлуулах санал гаргажээ.
Бид энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
Тэрбээр, "Хэрвээ өнөөдөр чуулган хуралдаад шөнийн 12 цагаас хойш шийдвэр гаргавал ажлын бус өдөр шийдвэр гарсан болчих гээд байна. Хэрвээ ажлын бус өдөр шийдвэр гарвал гарсан шийдвэр нь хүчинтэй байх уу үгүй юу гэдэг асуудал үүсэх эрсдэл байнс гэж харж байгаа.
Тиймээс манай бүлэг энэ асуудлыг ажлын өдөр хэлэлцэхгүй бол болохгүй юм байна гэдэг санал оруулсан.
Ер нь бол энэ хүнийг Ерөнхий сайд болго. Одоо хуралд гэж болохгүй. Гэхдээ энэ миний хувийн л бодол шүү. Та бүхэн сайхан унтаж байгаарай бид юмаа яриадхъя, та бүхэн өөр тийшээ анхаарч байгаарай бид юмаа яръя гэдэг байдлаар явж болохгүй.
20 цагт чуулганы хуралдаан зарлаж яагаад байгаа юм бэ тэ. Шинээр сонгогдсон гишүүдийн хувьд анхааруулах дохио юм болов уу гэж сонсогдож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна