УИХ-ын чуулганыг өнөөдөр 20:00 цагт товлож Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр болсон. Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад УИХ-ын чуулганыг дөрөв дэх өдөр хүртэл хойшлуулах санал гаргажээ.
Уг асуудлаар бид УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр, "Бүлгийн гишүүд нийлээд УИХ-ын чуулганыг дөрөв дэх өдөр хүртэл хойшлуулах санал гаргасан. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал бүх нийтийн амралтын өдрөөр шийдвэр нь гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай юу, Үндсэн хуулийн цэц рүү явах асуудал гарах уу гэдэг агуулга яригдсан учраас УИХ-ын даргын зөвлөлд санал гаргасан.
Бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүнийг дэмжих эсэхийг би тааж хэлэх боломжгүй. Даргын дэргэдэх зөвлөлд бидний саналыг хүлээж авахгүй бол бүлгийн гишүүдтэйгээ ярилцаж, дараагийн шийдвэрийг гаргана.
Ер нь цаг хугацаа нь хэтэрхий давчуу байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна