Л.Мөнхбаатар: Нэгэнт чуулганы тов зарлагдчихсан учраас АН-ын бүлэгтэй ярилцана

Х.Есү
22 цаг 48 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгохыг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргажээ. Энэ талаар бид МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатараас тодрууллаа. 


Тэрбээр, УИХ-д олонхийн суудал авсан нам Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг хуультай. Үүний дагуу бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. 

Үүний дагуу МАН-ын бүлэг хуралдсан. Төлөөллийн төв байгууллага маань санал гаргасан учраас үүнийг дэмжих дэмжихгүй гэсэн санал хураагдахгүй. Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар бага хуралдааны шийдвэрээ дэмжиж ажиллах чиглэлийн талаар л ярилцлаа. 

Г.Занданшатар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Чуулганыг хойшлуулах эсэх асуудлыг АН-тай ярилцаж шийднэ. Гэхдээ чуулганы хуралдаан ажлын өдөр эхэлж байгаа. Нэгэнт чуулганы тов зарлагдчихсан учраас АН-ын бүлэгтэй ярилцана. 

Өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхэд ямар нэг асуудал үүсэхгүй гэж бодож байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна