​Л.Гантөмөр: АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол ерөнхий сайдын арьсыг өвчинө

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 22 минут

АН-ын дарга Л.Гантөмөр шинээр байгуулагдах Засгийн газар цомхон бүтэцтэй байх ёстойг онцлов.

Мөн хамтарсан Засгийн газрын үед томилогдсон хяналтын менежерүүдийг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл энэ талаар Л.Гантөмөр "Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежерийг халах юм бол ерөнхий сайдын арьсыг өвчинө шүү. Тэд төрийн өмчит компанийн хулгайг хянах үүрэгтэй хүмүүс. Тэд нарыг авч хаячихаад дураараа дургих гэж байгаа бол өршөөхгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.66
    Өчигдөр

    Харгис хүүр вэ? хайрт ерөнхий сайдын минь арьсыг нь амидаар нь өвчихнээ яанаа.Ерөн Гантөмөрөө чи авилгач хулгайчуудын арьсыг нь амидаар нь өвчмөөр байнаа тэгвэл чамд энх тайвны нобелийн шагнал өгөөд ерөнхийлөгч болгоноо

    Хариулах