Н.Номтойбаяр: Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 45 минут

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Улс төр хагаралтай, эдийн засгийн байдал сайнгүй энэ хүнд үед Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн нэг бол албан тушаалд маш их дуртай хүн байж болно. Эсвэл хүнд үеийг давахын тулд ханцуй шамлаад зүтгэе гэсэн ийм л хоёр хувилбар байх боломжтой л доо. Таны хувьд “Зүтгээд үзье” гэж байгаа болов уу гэж найдаж байна. Хүнийг нь мэдэх юм, олон ч жил хамтарч ажиллаж байсан.

Би сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна” гэсэн гурван санаа илэрхийлж байгаа. Яагаад гэдгээ хэлье.

МАН Монгол төрийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг шийдсэн. Ингэхдээ Удирдах зөвлөлөөс ямар ч өрсөлдөөнгүй нэг хүний л нэр Бага хурал руу оруулж ирсэн. Энэ Бага хурал хаалттай болсон. Гишүүдийнхээ гар утсыг хурааж авсан. Дээр нь нууцаар хураасан саналынхаа хайрцгийг хөшигний цаана задалж тоолсон. Энэ чинь ардчилсан зарчимд хэр нийцэж байгаа юм бэ. Цаашдаа энэ асуудлыг ил тод хэлэлцэж, ардчилсан зарчимд нийцүүлж ажилладаг болгох нь чухал байна.

Эргэлзээтэй гэдэг нь, өмнөх Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ “Ерөнхийлөгчийн дэмжлэг үгүй болсон” гэж хэлсэн. Та одоо Ерөнхий сайд болсноор энэ дэмжлэггүй байдал үргэлжлэх үү” гэж асуулаа.

Г.Занданшатар “Ямар учраас Ерөнхий сайдад нэр дэвшсэн бэ гэж асууж байна гэж ойлголоо. 2019, 2022 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх зорилготой, намаас итгэл хүлээлгэсэн учраас орж ирсэн. Бага хурлын тухайд, би намын удирдлага биш учраас энэ асуултад хариулах боломжгүй” гэж хариуллаа.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.66
    23 цагийн өмнө

    Номтойбаярыг УУүхя яамны сайдаар томилоод нэгмөсөн дампуурцгаая бүх алтны лицензийг Номтойбаярт өгчий АМХЭГ г татан буулгаж ажилтнуудыг нь хөөж тараагаад мөнгөө өгсөнд нь А лиценз өгьеө би харин санаачлага гаргаснаараа хувь авна.Надад нийт дүнгээрээ 5 сая евро өгөхөд болчихноо

    Хариулах