УИХ-ын чуулганаар 110 гишүүн дэмжсэнээр Г.Занданшатар Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсон.
Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина.
Шинэ Засгийн газрын гишүүд тодрох гэж буй үйл явцын өмнө УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Нөгөө л сайд болдог хүмүүс нь сайд болоод байж болохгүй. Яасан ч ичдэггүй юм. Мэргэжлийн боловсролтой хүмүүсээ ашиглах хэрэгтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.242
Үнэн ярьсан бна. Ямар хуц ухна тавьж бгаа биш.
Хариулах