ИЗЗН-ын УТЗ өнөөдөр 11.00 цагт хуралдаж, Засагт хамтрах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Zuv.mn
5 цаг 49 минутын өмнө

ИЗНН Улс төрийн зөвлөлийн хурлаа өнөөдөр 11.00 цагт хуралдуулахаар товложээ.  

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.16/ ИЗНН-ын дарга Б.Батбаатарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг албан бичгээр хүргүүлсний дагуу энэхүү хурал болж байгаа юм. Хурлаас УИХ-д дөрвөн суупдалтай тус нам Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах эсэх шийдвэрийг гаргана.

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗЗН-ын дарга Б.Батбаатараас гадна  Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр болон ХҮН намын дарга Т.Доржханд нарт уг саналаа хүргүүлээд байгаа юм.

Ерөнхий сайд УИХ-д суудалтай дээрх гурван нам, эвслийн даргад илгээсэн бичигтээ "Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм. 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг. Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрах ажиллах саналыг зөвшилцөхөөр Танд хүргүүлж байна" хэмээн албан бичигтээ онцолсон байсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.92
    16 минутын өмнө

    хармааны хуйвалдааны наманцар засаг барилцах гэж юу байдгийн зайлбал таарна.

    Хариулах