Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газартаа орж ажиллах асуудлаар зөвшилцөх бичгийг ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хүргүүлсний дараа буюу оройн 22.00 цагийн орчимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өчигдөр сошиал хуудастаа “Ялыг нь би үүрч ямбыг нь хамраа ухаж суусан хэдэн амьтад эдэлнэ гэвэл … шүү!!!” хэмээн бухимдсан билээ.
Түүний энэ бухимдал “Ерөнхий сайдын бичиг ИЗНН-ыг хөдөлгөөнд оруулж, намын даргын томилогдох сайдын суудлыг дагаж ирэх албан тушаалын “бялууг” дотооддоо хуваасан юм байна” гэдэг ойлголтыг төрүүлээд байна.
М.Нарантуяа-Нара гишүүний хувьд, сайд болох амбийцтай хүн биш. Албан тушаалын төлөө ч тэгтлээ гүйгээд байхааргүй хүн. Харин нам дотроо хавчигдаж, хэл ам хэрүүл тэмцэл хийснээс болсон болов уу гэмээр хатуу ширүүн байдал сошиалд шидсэн үгсээс нь харагдсан юм.
Тодруулбал, ИЗНН-ынхан Засагт хамтрах шийдвэрийг аль хэдийнэ гаргачихсан, харин МАН-аас хуваарилсан нэг сайдын суудлыг дагаж ирэх албан тушаалыг хоорондоо хуваарилсан, тэрхүү хуваарилах үйл явц нь ихээхэн маргаан мэтгэлцээнтэй болж, М.Нарантуяа-Нара гишүүнийг бусад нь сануулга авсан гэх зэргээр нь нээнтэглэж гадуурхсанаас болсон байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, М.Нарантуяа-Нара гишүүн намаа Хамтарсан Засгийн газарт орж ажиллахын эсрэг байр суурь илэрхийлээд ганцаардсан байж магадгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.92
угаасаа изнн гэж зайлбал таарна
Хариулах66.181.161.90
Андуурсан аалзнуудаа энэ муухай хачин 126 алиалагч нарын дотор үнэнийг часхийтэл хэлсэн хүн чинь Нара шүү үнэн биз дээ? Оюунэрдэнийн араас сэг болтол хутгалж барьцгүй тонгорсон хүмүүс нь одоо засагт орох гээд гачаалдаад яваа хуучин сайданцарууд шүү дээ одоо Зандка засагт орчих тэх үү? гээд гуйгаад аргадаад байгааг юу гэж тайлбарлах вэ? авилга албан тушаалын гэмт хэрэгтний эсрэг зоригтой дуугарч дорвитой ажил эхлүүлсэн Оюунаагаа золигт гарагчихлаа одоо яахын тэгээд Нарагаа дэмжинээ
Хариулах103.212.117.97
НАРА гэж усан толгойтой авгай бас сайд болох санаархалтай, үхэх нээ! Сайд хийж чадахгүй шүү, мөнгөөр гишүүний суудал худалдаж авч гарч ирсэнийгээ АЗТАЙ-д тооц! Цаашаа хэрэггүй шүү бла бла авгай!
Хариулах103.229.120.230
Хамраа ухаад суудаг даргаар яахав
Хариулах103.229.120.230
Намын дарга нь Нара байсан нь дээр шүү
Хариулах57.128.180.215
Naragiin zovoo. IZNN ah duu hamaatnii Nam get Nara help baisan daa