Х.Нямбаатар: Хотод эрчим хүчний дутагдал үүсэхгүй

Х.Есү
2025/06/17

Цаг үеийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Хот энэ жил эрчим хүчний хувьд хүнд байдалд орох нь гэж яригдаад байгаа?

Өнгөрсөн жил бурхны авралаар хот мөнгө босгоод эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүчинд 12 сарын 5-н гэхэд эрчим хүчний суурилуулагдсан хүчин чадал 250 мегаватт болж өргөсөж байгаа. 

Амралтын өрдүүдэд Бөөрөлжүүтэд очиж ажилласан. Хуваарын дагуу ашиглалтанд орно гэдэгт итгэлтэй байна лээ. Гүйцэтгэл нь одоогоор хэд хоногийн урд явж байна. Янз бүрийн асуудал үүсэхгүй бол энэ өвөл хот эрчим хүчний дутагдалгүй байна. 

"ТЭЦ-III"-ын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд явуулахаар төлөвлөж байна. 7 сард тендер нь нээгдэнэ.  

-"Авлига хороолол"-ын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Баригдаад бараг дуусч байх шиг байна. Шүүхийн маргаан ямар шатандаа явна вэ?

-Урд талын хоёр блокийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй хэвээр байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Шүүхийг шүүхээс асуух хэрэгтэй. Хот дээр цахилгааны зөвшөөрөл байхгүй. Тийм учраас энэ асуудлыг Эрчим хүчний яамнаас тодруулах хэрэгтэй. 

-Сэлбэ дэд төвийг гадны компаниудаар бариулах нь гэдэг хэл ам гараад байгаа. Дотоодын компаниуд орох боломж бий юу?

-Намайг хотын даргаар томилогдохоос өмнө хотод нэг ч том төсөл байгаагүй. Хотын дарга болоод Сэлбэ хот төслийн газрыг чөлөөлүүлсэн. Холбогдох хуулийг батлуулсан. ТЭЗҮ-г боловсруулсан. Европын зах зээлд ТЭЗҮ-ээ танилцуулж, хөрөнгө босгосон. 

Барилгачдын холбооныхныг шаардахад Сэлбэ хотын тендерт дотоодын барилгын компаниудын өрсөлдөөнийг хязгаарласан эсэх асуудлыг шалгуулахыг зөвшөөрсөн. Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй хэмээн дүгнэлт гарсан буюу дотоодын барилгын компаниудын өрсөлдөөнийг хязгаарласан асуудал огт байгаагүй.

 Сэлбэ хотын ТЭЗҮ дээр хүмүүсийн сонирхоод байгаа бүх тооцоолол, худалдан авах ажиллагааны багц нь ч байгаа. Хамгийн чухал нь Европын зах зээлээс хөрөнгө босгоход хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ТЭЗҮ дээрээ бүх юмаа багтааж, танилцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс хотын дарга бүхнийг өөрийнхөөрөө шийдээд байгаа юм байхгүй6

-Утаа, түлшний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ жил бид шахмал түлш түлэхгүй. Хагас коксжсон нүүрс түлнэ. Хүний эрүүл мэнд, амь нас чухал. Газанд шилжих, дулаалга зэрэг ажлуудыг төлөвлөөд явж байна. Улстөрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор зарим ажил удааширч байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.246
    2025/06/17

    Уул. Нь. Мундаг. Ажиллаж. Байгаа. Шүү. Хамгийн. Гол. Нь. Монгол. Аж. Ахуй. Нэгжүүдээ. Маш. Сайн. Дэмжээрэй. Эх. Орныхоо. Бүтээн. Байгуулалтанд. Оролцож. Байгаа. Үндэсний. Компанууд. Чанартай. Гоё. Бага. Зардлаар. Чанартай. Сэтгэл. Гаргаж. Хийх. Учиртай. Шүү. Монголчуудаа. Дэмжихийг. Уриалж. Байна. Хотын. Даргаас.

    Хариулах