Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр буюу даваа гаригт УИХ-д суудалтай ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Ингэснээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өнөөдөр эцэслэж, тодорхой болох хүлээлт байна.
Энэ хүрээнд ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
Тэрбээр " Манай ИЗНН 28 жилийн түүхтэй нам. Засгийн газарт хамтрах эсэхээ удахгүй шийднэ. Байгаль орчны яамыг авах эсэхээ ярих эрт байна. Саналыг хэлэлцээд нэгдсэн шийдвэрээ танилцуулна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна