Засгийн газрын БҮТЭЦ: Сайд нарын 60 хувийг шинэчилнэ

Х.Батсайхан
2025/06/17

 Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг батлуулах хуулийн үйл явц үргэлжилж байна.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. УИХ-д суудалтай намуудтай хамтрахыг дэмжсэн.

Засгийн газар өдгөө 23  сайдтай бөгөөд АН-ын найман сайдын орон тоо суларч, ХҮН нам яамдын тоогоо хадгалж үлдэж буй. ИЗНН, Үндэсний эвсэл тус бүр нэг яам удирдана гэж үзвэл МАН 19 сайдыг томилох боломжтой бүрэлдэхүүн зурагджээ. 

Бүрэлдэхүүний хувьд, Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын танхимын 60 хувийг шинэчилж, 40 хувьд нь хуучин сайдуудыг улираахаар болсон байна.

Улирч ажиллах сайдуудад дараах хүмүүс нэрлэгдэж байна.

  1. ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт
  2. Тэргүүн шадар сайд Н.Учрал
  3. Сангийн сайд Ж.Жавхлан
  4. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  5. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  6. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  7. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр

Засгийн газарт шинээр орж ажиллах сайд нараар дараах гишүүд яригдаж байна.

1. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням

2.Батлан хамгаалахын сайд Д.Батлут

3. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар

4. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

5.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам

6.БХБ-ын сайд Э.Бат-Амгалан

7.Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн

8.ЦХХХ-ы сайд Э.Батшугар




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.73
    2025/06/17

    Дэлгэрсайхан, Жавхлан 2г зайлуулаачээ.

    Хариулах
  • 103.212.117.57
    2025/06/17

    батшугарын хойд эх Хэрлэн нь яамных нь арын өрөөнд хэвтэж байх биз хаха, авлигачны хүүхдийг зөвшөрч байдаг монголчууд та нарын хохь

    Хариулах
  • 45.117.32.66
    2025/06/17

    23-4(hasah)=19 -4 (busad nam)=15 bish uu

    Хариулах