УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяраас Ерөнхий сайдаас хүргүүлсэн Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх саналын талаар тодруулж байна.
Тэрбээр "Ерөнхий сайдын бичиг бол хэвлэлээр гарчихсан. Тэнд тодорхойгүй асуудлууд байна лээ. Яах вэ, геополитикийн хзндрэлтэй нөхцөл байдлыг хамтдаа давж туулья гэдэг байр сууриа бол Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийлсэн байсан. Гэхдээ задлаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлага байна. МАН-ын Удирдах зөвлөл хурал зарласан. Дараа нь надтай уулзах зар би хүлээж авсан. Тэгэхээр наана нь юм ярих боломжгүй. Ядаж намынхан дээрээ мэдээлэлтэй болоод орьё доо" гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна