Ж.Чинбүрэн: Сайдын алба гэдэг ямба биш ял

Х.Есү
6 цаг 20 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг батлуулах хуулийн үйл явц үргэлжилж байна. 

Үүний хүрээнд эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн ажиллахаар болжээ. 

-Та энэ салбарт ямар өөрчлөлт хийх вэ сайд аа?

-Үгүй ээ сайд болоогүй байхад битгий ингэ л дээ. 

-МАН-ын УЗ дээр таны нэр яригдсан байна шүү дээ. Та саналыг хүлээн авах уу?

-Сайдын алба гэдэг чинь ямба биш ял шүү дээ. Маш их ажил болно шүү дээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ямар их санхүүгийн дутагдалтай байгаа билээ. Ер нь гишүүн байх их амар байдаг шүү дээ. 

Ажил хийнэ гэдэг асар их дарамт шахалт байдаг. Үүний цаана яаж гарах юм. Асуудал яригдаагүй байхад та нар л надад мэдээлэл өгөөд байх юм. 

-Таныг хүсээгүй байхад сайд болгохоор нэрийг тань зарласан гэсэн үг үү?

-Үгүй ээ энэ чинь асуух байлгүй дээ. Бүлгийн хурлаар хэлэх байх.

-Хэрвээ хүсэлт тавьбал та зөвшөөрөх үү?

-...................



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.13
    1 цагийн өмнө

    Энэ нөхөр ял ч гэх шиг юун шорон яриад явчихлаа. Ямарч эрүүл хүн ийм сэнтийд суучхаад ийм болчимгүй үг ярихгүй дээ. Ямар шорон яриатай Ирээдүйн эрүүл мэндийн сайд бэ !!!!!!

    Хариулах
  • 66.181.161.90
    4 цагийн өмнө

    Эргүү ац минээ ял ч гэх шиг больчихооч чи тэгээд манай Мөнхсайханыг улираан сонгож ажиллуулаачээ ял гэдэг чинь хүн алж хүүхэн хүчиндээд хаалттай чоронд цоожлогдохыг хэлнээ тэнэгээ

    Хариулах
  • 103.212.117.57
    4 цагийн өмнө

    тэгвэл болиоч чи хүүр чинь ял гээд ажиллах ямар албатай юм

    Хариулах