Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг батлуулах хуулийн үйл явц үргэлжилж байна.
Үүний хүрээнд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал Тэргүүн шадар сайд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллахаар болжээ. Бид түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн анхны төслийг гардаж хариуцаж, гал атгаж явсны хувьд цаашдаа мега төслүүдийн эрх ашгийн төлөө ажиллана.
Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу барьж ажиллана.
Одоо бид нарт туршлага судлах, ажилтайгаа танилцах цаг байхгүй. Тиймээс аль болох хурдан ажилдаа орж ажиллана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна