П.Ганзориг нэрээ татаж, П.Наранбаяр Боловсролын сайдаар улирч ажиллана

Х.Батсайхан
5 цаг 54 минутын өмнө

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж байх үед ХҮН намд Тэргүүн шадар сайд, Эрчим хүчний сайдын алба санал болгож, Төлөөлөх зөвлөл нь намын дарга Т.Доржханд, ЕНБД П.Ганзориг нарыг ажиллуулахыг дэмжсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараа өмнө нь яригдсан хуваарилалт өөрчлөгдөж, ХҮН намд Эрчим хүчний бус, Боловсролын яамыг дахин санал болгосон тул П.Ганзориг нэрээ татжээ. Тэрбээр мэргэжлийн дагуу Эрчим хүчний сайдаар ажиллах боломжтой гэж үзэж байсан ч яам өөрчлөгдсөнөөр нөхцөл байдал өөрчлөгдсөн аж. Ингэснээр одоогийн Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр ажлаа үргэлүүлэн хийхээр болсон гэсэн мэдээлэл ирлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна