Г.Дамдинням: Би олигархуудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй

Х.Есү
5 цаг 51 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг батлуулах хуулийн үйл явц үргэлжилж байна. 

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулан түүнээс зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, " Намын удирдах байгууллагын шийдвэрийн дагуу миний бие АҮЭБ-ын сайдаар ажиллахаар боллоо. Миний хувьд энэ чиглэлд олон жил судалгаа шинжилгээний ажил хийж бизнес эрхэлж байсан туршлага бий. 

Канад улсын Колумбын их сургууль гэж дэлхийн уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг шилдэг их сургуулиудын нэгийг магистрын зэрэгтэй төгсөж,  докторт нэр дэвшигч болтлоо судалгаа шинжилгээний ажлыг хийж байсан. 

Би нэг зарчмыг барьж ажиллана. Олигархуудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй. Мэргэжлийн судалгаа шинжилгээ тоо баримт дээр хууль дүрмийн дагуу ажиллана. 

Би орд газрууд болгон дээр байр сууриа илэрхийлж чадахгүй байна. Гэхдээ Монгол Улс цаашид өр авахгүй. Байгалийн баялгийг зарсан үрсэн хүмүүсээр нь нөхөн төлүүлнэ гэдэг зүйлийг баримталж ажиллана. Бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна