Ерөнхий сайд Г.Занданшатарын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоор яригдаж байсан "Үндэсний эвсэл" намын дарга Н.Номтойбаяр Шадар сайдын суудлаасаа татгалзсан байдаг.
Уг асуудалтай холбогдуулан Н.Номтойбаяраас тодрууллаа.
Тэрбээр, " Г.Занданшатар Ерөнхий сайд зөв оновчтой гарц шийдэл ярьж байсан нь маш их таалагдсан. Шадар сайдын хэмжээд хамтран ажиллах санал тавьсан ч би татгалзсан.
Гэхдээ хэлж ярьж байгаа хийж хэрэгжүүлэх гэж байгаа зүйлүүдийг нь сонсоод УИХ-ын гишүүний хувьд энэ хүн сайдаар ажиллаж чадах юм байна гэдэг итгэл төрсөн.
С.Амарсайхан Шадар сайдын ажлаа надад өгье гэж өөрөө хэлсэн. Гэхдээ би татгалзсан. Надаас өөр шадар сайдаас татгалзчих хүн байхгүй. Би хүний хаалга сахидаггүй, хурд хийж гүйдэггүй.
Би сайдын сэтэр зүүх гэж "Юу ч хийсэн яах вэ" гэдэг хямдхан улстөрч биш.
Миний бодлоор Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүссэнээрээ кабинетаа бүрдүүлж чадаагүй. Эрх мэдэлгүйн зовлон тэр л дээ. Янз бүрийн бүлгүүдийн шахаас, мэдээж МАН-ын удирдах зөвлөлийн бодлого гэх мэт олон зүйл нөлөөлсөн байх" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна