УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Ерөнхий сайдад асуулга тавилаа

Zuv.mn
5 цаг 30 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ жил Нийслэлээс 226 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксын түлш авч ирэх өвлийг давах шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХҮН намын төлөөлөл Ж.Золжаргал Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ. 

Тэрбээр албан ёсны фэйсбүүк хуудастаа энэ талаар"   

- УИХ-ын тогтоолд “утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй” гэж заасан,
- Гэтэл Нийслэл төсвийн мөнгөөр гадаадаас “шахмал түлш” авах тендер зарласан,
- Яагаад гэвэл Байгаль орчны сайдын ахалж байсан Агаарын бохирдлын үндэсний хороо тийм даалгавар өгсөн,
- Цаашид Үндэсний хороог Ерөнхий сайд ахлана гэж УИХ-ын тогтоолд тусгасан.
- Иймд Та яах гэж байна вэ гэсэн асуултыг Ерөнхий сайдад илгээв хэмээн бичсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна