Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Х.Есү
8 цаг 59 минутын өмнө

Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, ил тод байлгахад иргэдийн оролцоог хангах, тэдний дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Асуудал шийдэл” уулзалтыг бүх сумдад зохион байгуулах хуваарийн дагуу аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 05-р сарын 11-нээс эхлэн сумдад ажиллаж байна.

May be an image of 6 people

Засаг дарга С.Мөнхчулуун иргэдтэй хийх уулзалтыг тохиолдуулан сумын иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор Татварын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдыг сумдад ажиллуулан иргэдэд нэг цэгийн үйлчилгээг хүргэхээс гадна дотор, уламжлалт анагаах ухаан, шүд, эмэгтэйчүүд, эхо, рентгин, сүрьеэ, хүүхдийн чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, нүүдлийн клиник сум бүрт ажиллан Лабораторын үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

May be an image of 1 person and text

Энэ үеэр сумын иргэдэд аймгийн Засаг даргын үйл ажиллааганы хөтөлбөр болон долоон дэд хөтөлбөрийн талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр танилцууллаа.
Мөн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын саналаа хэрхэн өгөх, шинэ хоршоо, дундын хоршоо байгуулах ач холбогдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэээл хийлээ.

Иргэдийн уулзалтад 100 орчим иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд Газрын харилцааны чиглэлээр - 84, Таварын үйлчилгээг - 31, Улсын бүртгэлийн чиглэлээр – 21, иргэд үйлчилгээ авсан бол нарийн мэргэжлийн эмч нарын нийт үзлэгт 316 иргэн хамрагдсанаас 217 иргэн шинжилгээнд хамрагдаж, төрийн үйлчилгээг нийт 452 иргэнд газар дээр нь ирж хүргэлээ.
Тус суманд ажиллах үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумын Засаг дарга А.Жавхлангийн хамт сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.

May be an image of 6 people, people smiling and hospital

Өлзийт сумын иргэдтэй хийсэн уулзалтад төрийн байгууллагад хүний нөөцийн дутагдалтай байдал, шилжин ирж ажиллагсдад амьдрах байрны асуудал хүндрэлтэй байгаа, уул уурхайн ААНэгжүүд сум, багтай хамтран ажилладаг байх, хариуцлагатай байх, сумандаа газар авах гэхээр дуудлага худлдаанд оруулна гэж байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа, малчин кемп ажиллахаар бол хариуцлагатай ажиллах шаардлагыг тавих, чэнж нар үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, Багийн Засаг дарга нар хоггүй болохын төлөө шат шатандаа хариуцлагатай ажиллах, хогоо ил задгай хаясан иргэдэд хариуцлага тооцдог болох зэрэг санал хүсэлтээ илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна